зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр зөвхөн эрчүүдийн талбар гэж үү?

2013-5-03
0
ЖИРГЭХ

     оюунхоролУдахгүй Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоо манай олон нийтийн бүх анхаарал энэ сонгууль руу чиглээд байна. Эрх баригч АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвших нь тодорхой болсон бол гол өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигч тодорхойгүй байна. Өрсөлдөөн энэ хоёр хүчний хооронд болох нь ойлгомжтой. Сөрөг хүчнийхэн энэ удаа нэр дэвшигчдээ нэлээн өргөн хүрээг хамарсан судалгаан дээр суурилж тодруулахаа зарласан. Тэр үйл явц нь болоод дууссан бололтой юм. Тийнхүү олон шалгуур даван гарч ирсэн улстөрчдийн  дотор анх удаа эмэгтэй  улстөрчийн нэр гарч ирсэн нь  эрхгүй анхаарал татаж байгаа юм. Тэр бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол. Түүнийг Монгол оронд танихгүй мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Улс төрд туулж ирсэн замнал нь, төдийгөөс өдий хүртэл тэмцэж ирсэн түүх нь энэ эмэгтэйг орчин цагийн улс төрийн тоотой хэдхэн эмэгтэй лидерийн нэг  болгожээ. Түүний амжилт бол хамгийн бодитой амжилт юм. Учир нь эмэгтэй хүний амжилтын зам эрчүүдийнхээс зүйрлэшгүй хүнд бэрх, хатуу ширүүн, бартаа саадаар дүүрэн байдгаараа онцлогтой билээ. Тэгэхээр бараг зүй тогтол болон тогтсон тэрхүү давхар давхар хана хэрмийг давах зовлонтой тавиланг үүрч явж өнөөдрийн Оюунхоролыг тэр бүтээсэн гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон бүхий л ажиг сэжгүүд одоо ид өрнөж байна. Гэхдээ тэр яриа хөөрөөний гол баатрууд нөгөө л эрчүүд байгаа нь сонин. Энэ бол сонгуулийг бөхийн барилдаан шигээ л зөвхөн өөрсдийн талбар гэж үздэг сэтгэлгээнийх нь хоцрогдол юм.  Тэдний энэхүү эзэрхийлсэн ааш аяг олон түмний эгдүүцлийг тун их төрүүлж байна. Энэ бол ардчилсан орон. Ардчиллаараа дэлхийд гайхуулах дуртай, зарим талаар загвар орон хэмээн үнэлэгддэг улс. Хэрэв энэ алдар маань үнэн л юм бол яагаад өнөөдөр анх удаа Ерөнхийлөгчид эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөхөөр яригдаж байхад эрчүүд дор дороо атираад, хавчиж хяхах хандлагууд цухалзаад байна вэ. Энэ үнэхээр гайхаш төрүүлж байна. Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших тухай асуудал яригдаж байна. Үүнийг бид монголд хөгжсөн  ардчиллын нэгэн амьд үзүүлэлт гэж харахыг хүсч байна.  Урьд нь бол бид ийм үзэгдлийг хүүе хаая, юу болов, яах нь энэ вэ гэх маягаар л хүлээж авах байсан байх. Гэтэл өнөөдөр тэгэхгүй байна. Олон түмний энэ өөрчлөгдөн шинэчлэгдсэн сэтгэл зүйг ардчиллын ололт гэж харахгүй юм бол өөр юуг харах юм. Иргэдийн нэлээд өндөр хувь “Ер нь яагаад эмэгтэй Ерөнхийлөгч гарч ирж болохгүй гэж, яагаад бид энэ бохирдсон, авилга хээл хахуульд идэгдсэн эрчүүдийг заавал сонгох ёстой юм“ гэсэн ууртай асуултыг бие биедээ тавьж байна. Энэ бол манай улс төрийн эрчүүд нийгмээ залхаасны шинж. Ард иргэдээ гомдоосны шинж. Олон түмнээ хуурч хулхидсаны шинж. Үнэн хэрэгтээ монголыг муухай харагдуулах болгоныг тэд маань л хийж ирэв. Авилга хээл хахуулийн хэргүүд бол бүр ганцхан хүйсийн холбогдогчидтой. Тэр нь эрчүүд. Худлаа гэж хэн ч хэлэхгүй байх. Хэрэв намайг даваадуулж байна гэж үзвэл хорих байруудаараа ороод л харцгаа. Сонин хэвлэлээ эргүүлээд үзэцгээ.

Үнэндээ эмэгтэйчүүд бид эрчүүдийг хэтэрхий оройдоо залж, найр хайрынхаа хоймор тахисаар яваад ийм нүгэлтэй “амьтад” болгон хувиргажээ. Одоо тэд өөрсдийгөө бүхнийг шийдвэрлэгчид гэж үздэг болсон байна. Одоо тэд өөрсдийгөө зүгээр л хаан гэж ойлгодог болсон байна. Монгол орон бол эцгийн эрхэт ёстой орон биш. Далд нуугдсаар яваа энэ бурангуй ойлголтыг халах цаг ирсэн байна.

Бүгдээрээ бодит байдлыг нухацтайгаар тунгаая. Эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд ордог. Гэхдээ улс төрийн хүчнийхээ дотоод өрсөлдөөнд ороод, эрчүүдэд хуу шахуулсаар ганц нэгхэн нь л давж гарч нэр дэвших эрх олж авдаг. Дэвшээд ихэнх нь нөгөө л эрчүүдийнхээ хуйвалдаанд хэрчүүлж унадаг.Хөлсөө дуслуулан байж улаан гараараа олсон хэдэн төгрөгөө агаарт цацаад л өнгөрдөг. Хүч дорой тэднийг хэвлэл мэдээллийнхэн нь ч тоож дэмждэггүй. Ийм хүнд нөхцөлд л манай цөөхөн эмэгтэй улстөрчид унаж босон үзэлцэж яваа. Д.Оюунхорол бол тэдний хамгийн тод төлөөлөгч юм. Энэ эмэгтэй УИХ-ын сонгуульд дөрвөн удаа нэр дэвшиж, гуравт нь ялалт байгуулж Төр түших эрхээ авч байв. Нам нь хавчиж шахаад мандатгүй хаяж байхад л ганцаараа бие дааж өрсөлдөөд ялж байсан түүхтэй. Сонгуульд орох болгондоо хүнд хэцүү хөдөөгийн тойрогтоо очно. Нөгөө л Завхандаа. Амар хөнгөнийг хайж, аятайхан эрхэлж яваад гарч ирж байсан удаа нэгээхэн ч үгүй. Зарим эмэгтэйчүүд бол нэг гарч ирээд юу ч хийхгүй аргацааж байж дөрвөн жилээ өнгөрөөгөөд л дараагийн удаа өөр тойрогт очоод дэвшчихдэг. Эргэж очих нүүргүй, гулгаж тэшсэн зальтай хүүхнүүд улс төрд ингээд л гулсаад явдаг. Харин Оюунхорол тэгж байгаагүй. Хөдөө хөхөрч, гадаа гандаж л явдаг. Амлалтаа биелүүлэх гэж чардайн зүтгэдэг. Эмэгтэйчүүдийнхээ төлөө, эхчүүдийнхээ төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө, хүүхдүүдийн төлөө, эмэгтэйчүүдийн оролцоог төрд тэлэхийн төлөө уйгагүй ажилласаар ирсэн. Энэ бол хэтрүүлэг биш. Энэ бол зулгуйдалт бүр биш. Ердөө л бидний нүдэн дээр амьдарч тэмцэж ирсэн энэ улстөрчийн түүх юм. Баримт харъя. Хамгийн сүүлийн сонгуулиар юу болов. Улс төрийн өнгийг тодорхойлдог  нөгөө сүрхий эрчүүд маань бүгд намын жагсаалт руу гүйгээд орчихсон. Мөнгөтэй, хүчтэй, нэртэй нөлөөтэй бүгд жагсаалт руу орж сууж байгаад л гишүүд болцоосон. Энэ бол гүжирдэлт биш. Энэ бол дөнгөж саяхан болоод өнгөрсөн үйл явдал.

Өнгөрсөн өвөл “Алтан сарнай” оны шилдгүүдийг тодруулах наадам Оюунхоролыг шилдэг улстөрчөөр тодруулсан. Энэ үйл явдлыг ажиглагчид янз бүрээр л харсан байх. Үнэн хэрэгтээ МАН хэмээх энэ том айл  лидерийн хомсдолд орсны, эрэгтэй улстөрчдийн рейтинг навс унасны, намынх нь залуус тэс өөр өнгө төрх хүсч байгаагийн илрэл л гэж би хувьдаа харсан. Сүүлийн үеийн судалгаануудаар анхаарал татахаар зүйлс цөөн бишээр гарч ирж байна. Жишээлбэл, Эмэгтэй хүн Ерөнхийлөгчид өрсөлдвөл та дэмжих үү? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хотын иргэдийн 45 хувь, хөдөө орон нутгийн иргэдийн 46 хувь дэмжинэ гэж хариулжээ. Энэ бол цоо шинэ үзэгдэл. Нийгмийн сэтгэл зүй огт өөр өнгө төрх хүсэмжилж байгаагийн илрэл.

Өнөөдөр Монголын Төрд нэг намын дарангуйлал тогтож байна. Парламентын ардчилал зүгээр нэг хазайсан биш бүр газар унах  тийшээгээ орчихлоо. Цөөнх хүч тэнцвэргүй нөхцөл байдлын өмнө сөхөрч уналаа. Төрийн албан хаагчдыг улс төрийн намын хардалтын  харъяаллаар, далд хэлмэгдүүлэлтийн далайлтан дор хоморголон халж байна. Зүгээр ч нэг халах биш айлган сүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийнх нь үйл ажиллагаанд хорссон хорсолтоор дам өшөө авах маягаар харгисалж байна. (жишээ нь сэтгүүлч миний бие ч хувийн амьдралаараа энэ дарамтыг амсан шаналж байна) Энгийн албан хаагчдад тайван ажиллаж амьдрах бололцоо алга болж байна. Матаас, хардалт, аймшигт гүжир гүтгэлгээр дарамтлан хууль хяналтынханд өгч шалгуулах, нотлогдохгүй бол ямар ч аргаар хамаагүй зайлуулна хэмээн заналхийлж байна. Өчигдөр мөр зэрэгцээд л явж байсан нөхөр АН-ын томилгоогоор дарга болж хоноод л, өнөөдөр байж боломгүйгээр төрөл арилжиж байна. Энэ бүх гаарсан гажуудал өнөөгийн Төрийн нэр нүүрийг унагаж байна. Ардчилсан Ерөнхийлөгчийн хараа хурц, хэл нь мэргэн ч партизанууд нь очсон газар болгоноо хэрхэн яаж түйвээж байгааг олж харахгүй байна. Энэ бүх дарангуйлал нөгөө талдаа эсэргүүцлийн том том шалтгаануудыг төрүүлсээр байна. Ийм учраас олон түмний зүрх сэтгэл өөр чимээ анир луу эргэж байгаа юм.

Бидэнд тэнцвэртэй Төр, хяналттай Төр, ариун гэгээн Төр, ард иргэд нь амгалан, алба хаагчид нь амар тайван ажиллах бололцоотой Төр хэрэгтэй байна. Бохирдсон эрчүүд Төрийг дарамт шахалтын машин болгож байгаа учраас хүмүүс туйлдаж байна. Ийм л үед Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа юм. Манай дотоод амьдралд бухимдал, ялгаварлан гадуурхалт, шударга бус явдлууд бугшиж байгаа энэ үед МАН хариуцлагатай өрсөлдөөнөөр нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ удаа тэдний өмнө ийм л нийгмийн захиалга зогсч байгаа юм. Манай одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө ч улс төр дахь эрчүүдийн биеэ авч явах соёлын талаар олонтаа хөнддөг. Түүний хэлж байсан үгсийг санацгаая. “Би юунд итгэнэ гээч, би үнэхээр эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл итгэнэ. Эмэгтэй хүн юмыг тэгш харж чаддаг, эмэгтэй хүн ядарсан хүнд түрүүлж тусладаг шүү дээ. Тэд нийгмийг бүтэн хардаг. Өнгөтэй өөдтэй рүү ньбиш, үнэхээр ядарсан, зүдэрсэн хүмүүст тусалж чаддаг тийм чанар эмэгтэйчүүдэд байдаг. Эмэгтэй хүн цаанаасаа юмаа хуваадаг. Та бүхэн өөрийнхөө амьдралаас мэднэ шүү дээ. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, эмэгтэй хүн олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авилгач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонссон уу. Үнэхээр эмэгтэйчүүдийг Монголын Төрд бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол манайд дутуу байгаа зүйл юм шүү”. Түүний хэлсэн эдгээр үгс бидний сэтгэлд гэрэл цацруулсан. Монголчууд өөрийн эрхгүй толгой дохин санал нэгдсэн. Тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад нэмэгдэж орж ирсэн.

УИХ-ын гишүүн, хатагтай Д.Оюунхоролын улс төрийн амьдралын түүх шулуун дардан байсангүй. Тэрбээр манай шинэ үеийн улс төрийн супер дарангуйлагч гэгддэг Н.Энхбаярын хаанчлалын үед түүний өмнөөс эрслэн боссон цорын ганц эмэгтэй улстөрч юм. Хэнд ч дийлдэхгүй эзэрхийлж байсан Н.Энхбаяр ч Оюунхоролын тэмцлийг нугалж чадаагүй юм. Миний бие сэтгүүлчийн хорон ч гэмээр асуулт тавьж энэ талаар хөндөж үзэж байсан. Харин Оюунхорол зарим эрчүүдээс хүсээд ч гарч ирэхгүй үгийг унагаж л байсан юм. Түүнтэй ярилцаж байсан маань одоо ч илхэн санагдаж байна.

-Танай намд насаараа эрхэлж яваа ганц хоёр эмэгтэй улстөрч бий. Эрх мэдлийн тойргоос огт гардаггүй. Тэдэнтэй харьцуулахад та бол үнэхээр янз бүрийн юм үзсэн. Энэ нэн шинэ цаг үед намаасаа “хөөгдөж”, хашааны гадна түлхүүлж гаргуулж хүртэл үзсэн. Энэ бол баргийн эмэгтэй хүн тэсээд гарахааргүй бэрхшээл. Тэр үед яг юу болсон юм бэ. Яагаад гэнэт намаасаа “хөөгдөх” болсон юм бэ. Тэр үед Энхбаяризм гэж том ойлголт байлаа. Энэ тойрог дотор ч явж байсан хүний нэг та байх?


-Ер нь бол монголын улс төрд орсноос  хойшх хугацааны хамгийн хүнд үе нь 2000-2004 он гэж боддог юм. Монголын нийгэм өөрөө улс төрөөсөө донсолгоо авсан үе байхгүй юу. Би  1991 оноос хойш бизнес хийгээд, энгийн амьдралаараа л явж байсан хүн. Цаг үеийн шалгууруудтай бусдын л адил нүүр тулж байсан. Бодлого боловсруулах төвшинд очиж ажиллах хүсэл мэдээж надад байсан. Энд хүрэхийн тулд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэсэн, нам ч санал тавьсан. Ингээд л улс төрд хөл тавьсан даа.

-Та хэзээ намд элссэн юм бэ?


-Би 1996 онд намыг хуу ялагдчихсан байхад элссэн гишүүн. Манай намын цагаан байшингийн үүд хаалгаар орж гардаг хүнийх нь тоо нэлээн цөөрчихсөн сонин үед би МАХН-ыг сонгож байсан. Энэ бол миний өөрийн л үзэл бодол байсан. Хэн ч надад тулгаагүй. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө явж байна гэж бодож л сонголтоо хийсэн. Тэр үед улс төр нь цэвэр тунгалаг байсан. Хүмүүс нь өөр өөрийнхөөрөө улс төрөө хийгээд, бодлогоо танилцуулаад, явдаг байлаа ш дээ. Ингэж явж байгаад би тэр үед долоо найман эрэгтэйчүүдтэй өрсөлдөж байж ялж УИХ-ын гишүүн болж байсан. Ирээд би бүх л хүмүүстэйгээ найз нөхдийн харилцаатай байдгаараа л байсан. Би дарга болъё, сайд болъё гэж хэзээ ч гүйж байгаагүй. Нэг үгээр би мундагчуудын дунд орж ирж байна шүү дээ. Монголын уураг тархи болсон хэсэг нь тэнд байгаа гэж урьд нь хардаг байсан. Тэр хүмүүсийнхээ дунд ороод явж байгаа юм чинь би маш их зүйлийг сурах хэрэгтэй байсан, сонсох хэрэгтэй байсан. Олон цагаар суудаг байлаа. Чуулган дээр бүлх залгичихсан юм шиг дуугүй л суудаг байсан. (инээв) Бараг хоёр жил дуугүй суусан. Тэгж байтал манай аймагт 2002 онд аймшигтай зуд болдог юм байна. УИХ-ын гишүүд бид тойрогтоо явж ажиллана. Ажиллахаас ч өөр арга байгаагүй. Би тэр үед ойролцоогоор найман сумаараа 40 гаруй удаа явсан байдаг юм. Надад бол хүнд л ачаа байсан. Яагаад гэвэл манай аймгийн зам харгуй дэд бүтэц сул. Бас л хүнд зам туулна шүү дээ. Тэгж яваад л очно. Очиход үнэхээр нүд хальтирмаар дүр төрх угтдаг байсан. Байгаа малаа зуданд алдчихсан, зуданд тэр чигээрээ нэрвэгдчихсэн, амьдрал нь хүндэрчихсэн хүмүүс нулимсаа урсгаад угтаж байсан үе. Хөөе та нар ард түмнээ ядуурлаас гаргана гэсэн яасан бэ. Саалийн ганц үнээгүй болчихсон, тогоогоо харлуулчихаад сууж байна. Одоо бид яаж амьдрах юм бэ. Малжуулах төсөл хэрэгжүүлж өгөөч ээ” гээд л бухимдцгаана. Энэ бол энгийн л гуйлт. Тэр юмаа бид хаана ирж ярих юм бэ. Бүлгийн хурал дээрээ л ярина ш дээ. Засгийн газраас боломжийнхоо хэмжээгээр малжуулах төсөл хэрэгжүүлээд өгөөч. Ганц тэрбум төгрөгийг төсөвт суулгаад өгөөч. Зуданд нэрвэгдсэн хэдхэн аймагтаа төсөл хэрэгжүүлээд өгөөч дээ гээд хэлэхээр сайд нь ойлгохгүй. Зарим нэг ньтэрийг сонсоод том даргад очиж хэлэхдээ нэлээн тийм ховын маягтай зүйл болгож дамжуулна. Оюунхорол юм л бол Засгийн газрыг шүүмжилж байна гэж ирээд л. Тэр үед зөвхөн тэгж  амьдардаг улстөрч эрчүүд маш олон болчихсон байсан л даа.

-Үзэгдлийн төвшинд хүрсэн?

-Ерөнхийдөө улстөрч эрчүүдийн ханш бол тэр үеэс эхэлж унаж эхэлсэн гэж би боддог юм. Тэр явуулдаг ховынх нь хоронг ямар гэж санана. Ингээд л намын удирдлагаас Оюунхорол гэдэг гишүүн алсарч эхэлсэн дээ. Тэр үеийн сэтгүүлчид үнэнийг бараг бичиж байгаагүй шүү дээ. Их хэцүү үе байсан. Яагаад гэвэл үнэнд ойрхон юм биччих л юм бол тэр сонин өөрөө хардагдаж сэрдэгдээд шалгагдаад байсан. Тийм учраас сэтгүүлчид хүртэл дөрөв дэхь засаглалынхаа үүргийг сайн гүйцэтгэж чадаж байгаагүй. Алдаг оног ганц хоёр сонин л чадан ядан үүргээ биелүүлэх гэж оролдож байсан.

-Бид бол нуусан юм болгоныг олохын төлөө л ажилладаг. Бидний олж нийтлүүлж байсан мэдээллүүдийн араас зарим гишүүдээ хардаж сэрдсэн явдлууд гарч байна гэж дуулддаг байсан?

-Манай намын бүлгийнхнээс ганц хоёрхон хүн л ярилцлага өгөх зоригтой байсан үе. Тэр үед “Орос чихрийн цаас хаанаас авав” гэсэн нийтлэл хүртэл гарч байсан даа. Тэрийг уншаад даанч дээ нам маань үнэ цэнээ ингэтэл алдах гэж дээ. Бид чинь ямар нийгэмд амьдарч байгаа билээ дээ гэж бодон маш их харамсч байсан. Ийм үйл явдлууд бол зөндөө болж байсан. Тухайн үед би ногоон гэрлийн компаниуд, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын асуудал гээд хэд хэдэн асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Яагаад гэвэл 10 тэрбум төгрөгний төсвийн орлого бүрдүүлдэг байсан банк чинь, хувьчлалын дараа төсөвт орж ирж байгаа орлого нь 300-хан сая төгрөг болж ирсэн байхгүй юу. Нэг тэрбум төгрөг төлж чадахгүй болж байна ш дээ. Тэгэнгүүт нь буцаагаад УИХ-д оруулаад банкны татвар төлөх орлогыг бууруулж байгаа юм. Энэ мэтчилэнгийн юмыг харахаар надад хэцүү байсан. Тэнд миний эрх ашиг хөндөгдөөгүй. Гэхдээ эрүүл бодлоор харахаар ийм ч шударга биш юм байх ч гэж дээ гэж бодогдоод болохгүй хэцүү үеүд байсан. Тэрийгээ жаахан ил ярьчихаар тэр нь над дээр наах буруу хаяг нь болоод, Оюунхорол л нэг тэрсүү үзэлтэн  юм шиг болж хувираад байсан. Ийм хүн бол ганц би ч байгаагүй.

-2008 оны сонгууль боллоо. Танд нэр дэвших эрх олгоогүй?


-Ингээд би дараагийн сонгуульд орлоо. Тэр үед бол надад маш олон дарамтыг үзүүлсэн. 2004 оны гурван сараас эхлэн надад улс төрийн асар олон дарамтууд ирсэн. Тэр үеийг ярина гэхээр үнэхээр хэцүү санагдаж байна.

-Үнэхээр таныг намаас хөөх тогтоол гарсан юм уу?


-Аймшигтай дарамттай юмнууд хийж байсан л даа.Би худлаа яриагүй, хулгай хийгээгүй, тойрогтоо сайн ажиллаж байсан. Миний рейтинг тухайн үед бүх судалгааны дүнгээр  60-70 хувьтай байсан. Тийм учраас өөртөө итгэлтэй байсан. Би буруу гишгээгүй, миний нутгийн ард түмэн намайг улстөрч болгоод гаргаад ирсэн, тэр итгэлийг нь би эвдээгүй. Тийм байтал яагаад би ийм дарамт амсах ёстой юм гэж өөртөө омогшиж байсан. Би зөв алхаж байгаа. Би тэрэндээ итгэлтэй байсан. Сонгуульд орох дөхөөд байдаг. Над руу чиглэсэн юмнууд улам хүндрээд байлаа. Гэхдээ би ерөөсөө айгаагүй. Манай Завхан руу дисант дисантаар нь манай нутгийн уугуул иргэдийг миний эсрэг явуулж ажиллуулж байсан. Маш хүнд.  Тэгээд сонгуульд нэр дэвших гээд явах гээд байсан чинь бараг л чиний улс төрийн карьерт цэг тавьж байгаа шүү гэсэн мессэж ирээд байдаг.

-Ер нь янз бүрийн шугамаар дохио ирээд л?


-Тиймэрхүү дарамт өгөөд л байлаа. Би цэг тавиулахгүй л гэсэн. Би бас залуу байна, би буруу юм хийгээгүй. Худлаа яриагүй, хулгай хийгээгүй гэж хэлээд гүрийгээд байсан. Тэгээд би аймгийн намын хорооны хурал дээрээ очоод нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тийм хэцүү нөхцөл байдлын дунд ч манай аймгийн намын хорооныхон тэр сонгуулиар надад маш их хүндэтгэлтэй хандсан. Хөдөө явж байхдаа  би намын батлахаа энгэртээ хийчихсэн явж байлаа шүү дээ.

-Хөөчихсөн байсан биз дээ?


-Хөөгөөгүй. Намайг нэр дэвшихэд чинь хөөгөөгүй ш дээ. Тэр үед бол намын дүрмээрээ хөөх эрх байхгүй байхгүй юу. Дүрмэн дээр тийм юм байгаагүй юм. Надад зориулж намын дүрмээ өөрчилсөн, тийм юмнууд гарсан байсан. Тэгэхээр нь би миний намын батлах энэ байна. Намынхаа бодлогын эсрэг ямар ч юм хийгээгүй учраас би энэ намын гишүүн мөн. Намайг хөөсөн шийдвэр гаргасан бол тэр нь намын даргын алдаа юм байна. Тийм учраас би үнэнийг эрж хайхын төлөө та нартай хамт цуг явнаа гээд л нэр дэвшээд батлахаа өвөртөлчихөөд явсан. Миний сонгуульд манай намын гишүүд явж байсан. Манай аймгийн намын гишүүд миний сонгуулийн сурталчилгаанд явсан. Энгийн ард түмэн маань ч хамт дэмжээд явсан.

-Албан ёсоор намаас бол өөр хүн нэр дэвшүүлсэн байсан?


-Албан ёсоор “Монголбанк”-ны ерөнхийлөгч байсан Д.Моломжамц гуайг дэвшүүлсэн. Тэгээд тэр хүн нь нэр дэвшээд 20 гаруй хувийн санал авсан. Би 30 гаруй хувийн санал авсан. Санжмятав надаас бага зэрэг илүү санал авч байсан. Ингээд өөрөөр хэлбэл намын бодлого чинь буруу байсан гэдгийг тухайн сонгуулийнх нь дүн өөрөө харуулсан. Монголын ард түмэн бол басаж болохгүй агуу ухаантай хүмүүс байхгүй юу. Өнгөнд, мөнгөнд, албан тушаалд аагархаад байгаа даргыг тэгтлээ дагаж гүйдэггүй, хуйлардаггүй. Тэгтэл эрдэж бярдаж болохгүй гэдгийг тэр үеийн сонгуулиар монголын ард түмэн жишиг болгон тогтоож өгсөн байхгүй юу. Эрх мэдэл, албан тушаалаас илүү үнэ цэнэтэй юм хүний нийгмийн харилцаанд байдаг юм гэдгийг 2004 оны миний сонгууль монголын ард түмэнд жишиг болгож харуулсан. Монголын ард түмэн ухаантай гэдгийг нотолсон. Би маш их баярлаж байсан. Завхан аймгийн сонгуульд намайг унагахын тулд ямар том ажиллагаа явуулж байсан гэж бодож байна. Нам маань онгоц онгоцоор нь намайг унагаах хөдөлгөөн өрнүүлж байлаа ш дээ.

  Энэ бол түүний түүхийн нэг л хэсэг. Сэтгүүлчид түүнд Н.Энхбаярын тухай асуулт тавьдаг. Харин тэр “Би хүнийг унасан үед нь гишгэдэг хүн биш ээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Миний туулсан бол миний л амьдрал. Би өөрөө туулаад л гарна” гэж хариулдаг. Бас л сайхан монгол эмэгтэйн уужимхан үг биш гэж үү?
Сэтгүүлч Б.Ганчимэг
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан нам үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгээ Хэнтий аймгаас эхэллээ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилнэ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зориг (203.194.114.190)
    уу нөхртөө ханш тогтоо угаасаа л мөнгөөр аархаж суугаа биз дээ харин чамд ханш тогтоож болно хү ард аа энэ аварга оюуны хорлотой авгай хоер хэтэрлээ ерөнхийлөгч болчихсон юм шиг аяглах боллоо ганчимэгээ чи ямар хүнтэй ярилцлага хийчихэв ээ нэрэнд чинь балагтай муу энерги ирнэ шүү
    2013 оны 05 сарын 04 | Хариулах
  • зориг (203.194.114.190)
    ай юмтай ярилцлага хийв ээ нэрэнд чинь муухай биш үү хорол гуай өөрөө "гуйгаа " даа хорон хошуу заваан сарвуугаа тат ардчилал та хоероор дутахгүй намын даргаа л дэмжинэ
    2013 оны 05 сарын 04 | Хариулах
  • Z (85.176.4.98)
    uurchini geed ard tvmen, ene h ,teriig alsan geed bn, tegvel. Emegtein bolie.kkkk
    2013 оны 05 сарын 04 | Хариулах
  • хариулт (84.75.144.134)
    Энэ сэтгүүлч нь одоо яагаад байгаа юм бэ. Ам ангайх бүртээ л шууд магтаад байх юм. Хэвлэлийнхэн ингэж улаан цайм туйлширч болдог юм уу. Энэ ярилцлага бол шууд л сурталчилгаа байна ш дээ.
    2013 оны 05 сарын 04 | Хариулах
  • yurunhiilugch (103.11.192.34)
    yurunhiilugch boloh shaardlaga hangasan er hun, uls turiin leader ene namd baisan bol yu gej emegteichuud uls ornoo awraya geh wee dee. gants awral n oyunhorol
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Mangar (202.126.89.210)
    Ouynkhorol Odoo dakhiad budlian tarj ekhellee. Elbegdorj erunkhilugch bolokh uam baina.
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • хх (122.201.18.117)
    Эмэгтэй хүн хамгийн сайн зохион байгуулдаг. монголын бүхий л салбар эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • songogch (202.126.89.180)
    zmaar l bna adaglaad alganii ard taglagdchihaad bna;gehdee tertei tergui uureg roligui beleg temdeg boloh yum chin zus tsarai bie haag ni haraad l songono gej bodoj bna; gehdee Oyunhorol-oor ulsiinhaa beleg temdeg bolgomoorgui bna...saihan yarij sain yum hiih sanaagaaraa bol odoogiin erunhiilugch muu yum bhgui; gehdee huuliaaraa hyazgaarlasan erhiinhee hureend yu ch hiij chadahgui l bna sh de shuugch songood l boloo; ter shuug ch namiinh ni nuhdiig shorond hiihgui bh yostoi bh tegeel boloo busdaar bol zugeer l ulsiin nuur tsarai tegeed l boloo.Timoshenko bol saihan huuhen; thailandiin huuhen ch gesen ayataihan huuhen harin Mongol ulsiin nuur tsarai Ene hunuu??? bi huvi huniih ni huvid hundeldeg ch gesen Ulsiinhaa beleg temdeg gedeg utgaar ni humuust oilguulah gesiin
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (85.105.64.168)
    haragdaj bgaa ni eregteichuud bolhoos bish unen chanartaa hihiig ni emegteichuud hiij bgaa gedegt itgej yavdag ene olon erchuudiin ard emegtei sain tolgoinuud bgaa shuuu \
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • chuka (85.105.64.168)
    yag unendee mongoliig emegteichuud avch yavj bgaa shuu dee
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Chadahgui (202.72.247.148)
    Medeej emegtei khun ner devshij bno. ernukhiilugch bson cn bno. Gekhdee Oyunkhorol avgai bol bish shuu. Kharahaas zavaan, baliar avgai.
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.18.145)
    хууль бусаар 500 сая төгрөгийг Завханы МАН-ханд тарааж эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа Оюунхорол нэр дэвшинэ гэж байхгүй,
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (202.21.106.104)
    NAMAA DOOSH NI HIIDEG AVGAI YAAJ ERUNHIILUGCH BOLOH GEJ....
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Хэн нэгэн (124.158.125.121)
    Яагаад эмэгтэй хүн нэр дэвшиж магадгүй Ерөнхийлөгч болж болохгүй гэж... Өөр сонголт хийх болсон гэж бодож байна. Төрд байгаа эрчүүдийг бүгдийг нь л харлаа сонслоо хүлээлээ хийж гийгүүлсэн ажил юу байгаа юм бэ??? Авилгал гэгч мангас л бий болж эрчүүдтэйгээ хурьцаж үржиж дийлдэхгүй боллоо... Миний хувьд шинэ сонголт хийнээ ялангуяа эмэгтэй хүн дэвшвэл эргэлзэх зүйлгүүгээр сонгоно.
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Vic (103.11.194.50)
    Ганчимэг хүртэл захиалгаар бичдэг болоо юу? Ганц нэг нялуун асуулт асуухгүй яагаа вэ?
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    M=NEG L IH ER EM GEJ GENDER YRISAN HUN BHIIN AJILAA HIIGEECHEE
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тавдугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    21 мин
  • ОБЕГ: СХД-ийн 32 дугаар хороонд гарсан галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна
    53 мин
  • Ардчилсан нам үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгээ Хэнтий аймгаас эхэллээ
    1 цаг 29 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилнэ
    1 цаг 51 мин
  • Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay-ээрээ
    1 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2292-д хүрч, 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    2 цаг 17 мин
  • Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа
    3 цаг 10 мин
  • Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
    3 цаг 25 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "зүлэг"-ийг буцаагаад тавьж байгаа гэв
    3 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
    4 цаг 3 мин
  • "Боловсролын өдөрлөг" арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурав хоног үргэлжилнэ
    4 цаг 20 мин
  • М.Зундуйдаваа: Албан тушаалын төлөө аль нэг намын хатавчинд очиж, "гөлөг" болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий, залуучууд аа
    4 цаг 36 мин
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
    4 цаг 54 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 28 мин
  • Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
    5 цаг 29 мин
  • Бүтээн туурвигчийн амьдрал ч монголд "бэрх"
    5 цаг 36 мин
  • Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьжээ
    5 цаг 56 мин
  • Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлц, Л.Гантөмөр өө, Т.Доржханд аа!
    6 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
    6 цаг 49 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 8 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК