
Сонгино хайрхан дүүргийн УИХ-ын дахин сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж “Шударга сонгууль хуульчдын хөдөлгөөн"-ий гишүүд үзжээ. Тиймд тус төрийн бус байгууллагын гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон тухайгаа мэдээлэхээр болжээ. Өнгөрсөн сард болсон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар ялж, УИХ-ы гишүүн болсон ч ийнхүү хууль бус гэж үзэж байгаа аж.
Хэвлэлийн бага хурал Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Олон нийтийн мэдээллийн төвд 13 цагт болно.
Сэтгэгдэл (2)