Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хурлаар Монгол улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг шийдвэрлэх юм.

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хурлаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг шийдвэрлэх юм. Өчигдөр оройн хурлаар энэ асуудлыг шидээгүй аж. Учир нь өчигдөр шийдсэн бол шөнөжин хор найруулна хэмээн болгоомжилсноос одоо Удирдах зөвлөл хурладаж байгаа гэв.
Удирдах зөвлөлийн шийдвэрийг бага хуралд танилцуулах бөгөөд бага хурлын гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигч тодрохох юм. МАН-ын Бага хурлын гишүүд бүгд цугларсан байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ө.Энхтүвшин, Б.Бат-эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар сонгогдох магадлалтай хүмүүсээр яригдаж байгаа.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)