МАН-ын Бага хурал зохион байгуулалтын асуудлаар үргэлжилж байна. Тус намын бага хурал 200 гаруй гишүүнтэй. Тэгвэл үүний 68 гишүүнийг шинэчлэхээр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Эдгээр хүмүүс нь гадаадад эмчлүүлж байгаа, мөн удаан хугацаагаар сурахаар болсон, өөрсдийн хүсэлтээр Бага хурлын гишүүнээс татгалзсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар гарч байгаа аж.
Харин тэдний оронд шинээр Бага хурлын гишүүн болох хүмүүсийг ярилцаж байна. Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар голдуу хүмүүс Бага хуралд шинээр орж ирэх гэнэ.
Д.Идэр



















































