
Хурал завсарлахаас өмнө МАН-ын Бага хуралд 50 хүнийг нэмж оруулах санл ирсэн нь маргаан үүсгэсэн байна. 68 хүн гадаадад эмчлүүлж байгаа, мөн удаан хугацаагаар сурахаар болсон, өөрсдийн хүсэлтээр Бага хурлын гишүүнээс татгалзсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар Бага хурлын гишүүнээс гарч байгаатай холбогдуулан 50 хүнийг нэмэх санал оруулжээ. Харин хуралд оролцож буй 200 гаруй гишүүн энэ саналыг хүлээж авна, авахгүйд хуваагдаж маргаан өрнөсөн аж.
Маргааны үеэр бүр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг ажлаа өгөхийг шаардах дээрээ тулжээ. Зарим нь Д.Дэмбэрэлийг хурал даргалж чадахгүй байна гэж шүүмжилжээ.
Ийнхүү 50 хүнийг бага хурлын гишүүнээр нэмж оруулах эсэхийг ч шийдээгүй байхад завсарлага болсон байна. МАН 16 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлана хэмэн мэдээлж байсан юм. Харин энэ янзаараа МАН-ын бага хурал нэлээд сунжрах нь тодорхой болжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)