Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2013-5-04
0
ЖИРГЭХ

zasag_hur_1    Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Товчхон:

        •   УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо
        •   Энэ онд 90 жилийн ой нь тохиож байгаа Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн баяр наадмыг 2013 оны 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоолоо. Энэ саналыг дээрх аймгуудаас ирүүлсэн бөгөөд баярын үеэр бүсийн уралдааныг хамтад нь зохион байгуулах юм.
        •   Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосонтой холбогдуулан Монгол төрийн түүхийн музейн дэргэд түүхийн сэдэвт кино гаргах, хурал, лекц зохион байгуулах зориулалтын танхим нээхээр шийдвэрлэлээ.
        •   Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно. Айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Мөн уул уурхайн стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг манай улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэнэ.
        •   Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч сарын 16-17-ны өдрүүдэд Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгээ танилцууллаа. Айлчлалын үеэр Монгол, Кувейтийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сангийн шугамаар хэрэгжих хамтарсан төслүүд, тухайлбал манай оронд барих парламентын ордны төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
        •   Энэ сарын 1-3-ны өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган, Орхон аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан асуудлуудыг шийдвэрлэх, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцээд төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийг нь Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Ерөнхий сайд дээрх аймгуудад ажиллахдаа  аймгуудын удирдлага, холбогдох яам, агентлагийн төлөөллүүдтэй ярилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор баг дахь хаврын тариалалтын бэлтгэл, "Хонгор Агро Булган" ХХК-ийн гурилын үйлдвэр зэрэгтэй танилцах үед хөрсний эрдэс бордооны үнэ бууруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, эловатор барих, тариалангийн талбайд мал орж сүйтгэдгийг зогсоох арга хэмжээ авах талаар тариаланчид хөндсөн. Мөн Орхон аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр банкны хүүг буруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон зоорь барих, зам харилцааг сайжруулах зэрэг асуудлыг хөндсөн бол "Эрдэнэт хивс" үйлдвэрийнхэн экспортыг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
        •   2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Варшав хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг эцэслэн баталлаа. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг сэргээн шийдвэрлэж, тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон юм. 2011 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 36,5 сая ам.доллар, үүнээс экспорт 47,1 мянга, импорт 36,4 сая, харин хөрөнгө оруулалт 6,4 сая ам.доллар байсан бол 2012 онд худалдааны эргэлт 57 сая ам.доллар болжээ.
        •   Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк улсын нийслэл Истанбул, Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэп Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
        •   Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж байгаа 8500 кв.м талбайтай цогцолбор барилгыг техник технологийн шаталсан сургалттай Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
        •   2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрөв.
        •   ЗГХЭГ Засгийн газрын танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу энэ оны 3 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. 2013 оны 3 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 80 асуудал хэлэлцэн 30 асуудалтай танилцаж, үүний мөрөөр Засгийн газрын тогтоол 55, тэмдэглэл 77, Ерөнхий сайдын захирамж 5 гарсан байна. Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаар 2 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 2 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэж, 12 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 1 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 36 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 20 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 43 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 32 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 34 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 1 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 30 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 33 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 14 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 12 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 25 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 34 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 56 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 23 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 23 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 23 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 28 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК