
МАН-ын өчигдөр болсон Бага хурлын үр дүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Энэ хуралд МАН-ын Бага хурлын 200 гаруй гишүүд оролцсон ч тус намын генсек байсан У.Хүрэлсүх харагдсангүй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаахын тулд УИХ-ын гишүүний суудлаас татгалзсан гэх яриа байсан ч энэ ор үндэсгүй байлаа. Гэсэн ч түүнийг МАН, МАХН болж хуваагдахад гол үүрэг гүйцэтгэсэн, хоёр сонгуульд дараалан ялагдахад намын удирдлагад байсан гэсэн утгаар У.Хүрэлсүхийг хуралд ирж магадгүй гэсэн хүлээлт байсан. Тэрбээр сар гаруйн өмнө Монголд ирсэн ч МАН-ын нэр дэвшигчээ тодруулах хуралд ирсэнгүйд намын зарим гишүүд нь сэтгэл дундуур байгаа аж.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (9)