Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр Ө.Энхтүвшингийн эсрэг ажиллажээ

2013-5-06
0
ЖИРГЭХ
  Намын дарга хүн жирийн гишүүнтэйгээ өрсөлдөөд ялагдсан тохиолдол Монголын улс төрд бүртгэгдлээ.
энхтүвшин     Намын дарга хүн жирийн гишүүнтэйгээ өрсөлдөөд ялагдсан тохиолдол Монголын улс төрд бүртгэгдлээ. Урьд өмнө ийм үзэгдэл байсангүй. Намынхаа гишүүнийг ялж чадахгүй дарга яаж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ялах вэ дээ гэсэн яриа ч гарлаа. Үнэхээр Ө.Энхтүвшин намын дарга байж нам доторхи сунгаа биш Бага хурлынхаа гишүүдийн саналыг авч чадахгүй байна гэдэг олон зүйлийг өгүүлнэ. Юуны өмнө энэ хүн нам дотроо дэмжлэггүй байна. Бас хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна гэсэн үг юм. Бас түүнийг одоогийнх нь ажил албанаас чөлөөлөх хүсэлтэй хэсэг бүлэг байгааг ч саяны бага хурал сайхан ойлгуулж өгөв.
    Уг нь Ө.Энхтүвшин улс төрд ялалт хийгээд ялагдлыг үзэж туулсан хүний хувьд Б.Бат-Эрдэнээс хамаагүй хол явна л даа. Их улс төрд илүүрхэх л хүн. Гэвч МАН Бага хурал дээрээ даргыгаа муухай унагаж өглөө. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг одоо яая гэхэв.
Ө.Энхтүвшинг хэн унагасан бэ? Яагаад унагах болов гэдэгт дүгнэлт хийж үзэхэд сонирхолтой өнцөгүүд гарч байна. Уг нь Ө.Энхтүвшин энэ удаагийн сонгуульд өрсөлдөөд ялсан ч, ялагдсан ч намаа өгөх байсан. Үе солигдох боломж бүрдсэн юм.
Ө.Энхтүвшингийн тэргүүлж буй намын УЗ, ерөнхий болоод бусад нарийн бичгийн дарга нар, газар хэлтэсийнх нь хүртэл түүний эсрэг ажилласан бололтой. Ө.Энхтүвшингийн бодлогоор санал болгон дэвшүүлсэн намын Нарийн бичгийн дарга Т.Гантулгыг Бага хурал дээр унагав. Энэ үйлдэл нь намынхаа даргын бодлогыг гишүүд нь дэмжихгүй байгаагийн нэг илрэл. Нөгөө нэг илрэл нь ерөнхийлөгчид хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэсэн онцгой чухал асуудал хэлэлцэж байхад С.Баяр, У.Хүрэлсүх тэргүүтнүүд ирэхгүй байгаа явдал юм. Тэд намаа ерөнхийлөгчид ялна гэдэгт итгэлгүй байгаа болоод эсвэл үл тоож буй учраас ирэхгүй байгаа хэрэг.
   Уг нь бол Ө.Энхтүвшин Бага хуралдаа ирсэн 228 хүний 51 хувийн саналыг инээж байгаад л авах ёстой. Тэр намынхандаа хэтэрхий итгэснээс бас өөрөө тулж ажиллаагүйгээс болоод аваргад шидүүлчихлээ.
   Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй хамгийн сүүлд тунахдаа ердөө 109 хүний санал авсан юм. Гэтэл тэрээр энэ хурлаараа 60 орчим хүнийг бага хурлын гишүүн болгосон. Тэр 60 хүн нь түүний төлөө саналаа өгсөн гэж үзвэл цаана нь 50 хүн үлдэж байна. Энэ 50 хүний ихэнх нь Сү.Батболдын хүмүүс. Бас үе солигдохыг хүссэн залуус дэмжсэн байх магадлалтай. Ө.Энхтүвшинг энэ хурал дээр хамгийн сайн дэмжсэн хүн бол Сү.Батболд гэж эх сурвалж мэдээлэв. Ингэж дэмжих хоёр шалтгаан байгаа гэнэ. Нэгд, тэрээр Ө.Энхтүвшинг санал болгож дарга болгосон. Хоёрт, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй таагүй харилцаатай. Учир нь Сү.Батболдыг ерөнхий сайд байхад нь Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй намынх нь нөхдүүд огцруулах гэж гүйснийг олон түмэн мартаагүй. Ийм шалтгаануудаар Ө.Энхтүвшинг дэмжжээ.

   Ийм гаргалгаа хийж үзвэл МАН-ын Бага хурлын олонхийг бүрдүүлдэг У.Хүрэлсүхийн фракци, М.Энхболдын хотын бүлэглэл хаана байв аа? Тэд үндсэндээ Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжжээ. Хэрэв энэ хоёрын хэн нэгэн нь л Ө.Энхтүвшинг дэмж гэж цэргүүддээ мессеж нисгэсэн байхад бүх асуудал шийдэгдэх байв. Гэвч тэгсэнгүй. Ингээд дүгнэж үзэхэд М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр үндсэндээ намынхаа даргын эсрэг ажиллачихжээ.

   Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд бол нам дотроо ямар ч бүлэг фракц байхгүй. Элсний хийгээд эсэргүү бас хөдөөний гэсэн нөхдүүдтэй л холбоотой. Тэдний ихэнх нь Н.Энхбаярын намыг бараадаад явчихсан. Нам дотроо ийм дэмжлэггүй хүн гараад ирнэ гэдэг үнэхээр сонин юм. Энэ намын дотор маш олон асуудал бугшиж байгаагийн нотолгоо. Тэр олон асуудлынх нь дундуур тохиолдолоор л гараад ирлээ дээ. Түүнийг гарсан гэдгийг сонссон улс төр судлаачид удахгүй маш сонирхолтой дүгнэлтүүдийг хийх нь гарцаагүй.
   Эртнээс нэр дэвшинэ гэж мэдэгдсэн Д.Оюунхорол ердөө л 30 орчим хүний саналыг авав. Энэ намын Бага хурлын эмэгтэйчүүдийн тоо 30-аас хамаагүй илүү гарна. Түүний төлөө Завханыхан найдвартай өгсөн байж таарна. Ингээд бодоод үзвэл МАН-ын эмэгтэйчүүдийн ихэнх нь холбооны тэргүүн Д.Оюунхоролдоо санал өгөөгүй хэрэг.
   Гэнэтхэн урьд өдөр нь шийдсэн гэж ярьсан Д.Лүндээжанцан 17-хон хүний санал авсан. Өвөрхангай аймгийн Бага хурлын төлөөлөгчид 20 хүрнэ. Мэдээж үй зайгүй ганц нэг найз нар нь түүнийг дугуйлсан байж таарна. Бас л аймгийнхан нь саналаа өгөөгүйн нотолгоо.

   Ийнхүү МАН-ын дуулиант Бага хурлыг дүгнээд үзвэл гишүүд нь өөрсдийн өгөх ёстой хүмүүстээ саналаа өгөөгүй байна. Бүх түвшний удирдлагууддаа итгэхгүй байна. Бага хурлын гишүүд нь одоогийн намынхаа аппаратыг их шүүмжилсэн мэдээлэл түгж эхэллээ. Түүхэндээ байгаагүй сул удирдлагтайгаа харууллаа. Сул удирдлага нь найз нөхдийнхөө шахаас, нөхөөсний хүмүүсийг тойруулж суулгасан учраас ажил нь явахгүй байна. Намынх нь нэр хүнд өсөхгүй байна. Даргынхаа бодлогыг гишүүд нь шууд унагаж байна. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хамгийн гол нь өөрийнх нь удирдлагад ажиллаж байгаа дарга нар нь, Бага хурлынх нь гишүүдийн олонх дэмжихгүй байна гэдэг бол Ө.Энхтүвшингийн хувьд том дохиолол боллоо. Энэ дохиолол олон юмны эхлэл байж мэднэ.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • irgen (84.171.153.65)
    hen iluu orsoldogch baih bol gesen hunee l songoson baihaa
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.27.84)
    agdval hariutslagaa huleene shuu
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Galaa (122.201.18.37)
    Bat erdene avraga himin tomie medeh biluu dee man mohoh talruu yvj bna eruul hun baihgui bolson bna Baterdene Oyutolgoiroor songuul hih biz oor medeh um bsidsg um uu
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • sainaa (125.33.6.56)
    Ee khuurkhii du ochij ochij makhan tolgoitoi 8 jil ih huralf suugaad ch hel oroogui ene buh uu du ichmeer yumaa. Arsi dendene ee mongolchuudiig teneg yum chini svargaa geed enend ugnu gej naidaj l de
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (122.201.18.39)
    Бат Эрдэнийг харахаар МАН биш МАХН шиг л харагдаад байдгийн МАН-ынхан албаар түүнийг гаргаж тэнэсэн суи тархинд уу үгүй юу гэдгийг харах гэж байгаа юм болов уу даа
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (122.201.18.26)
    ман-ынханд их но байдаг болохоор даргаа хүтэл унагаж байгаа юм Бат Эрдэнэ нь МАХН руу явчихвий дээ Энхтүвшин хор найруулаагүй нь зөв биз
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.9)
    AN shig hor nairuulaagui yum bish uu
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Çî÷èí (124.158.109.140)
    Áàò-Ýðäýíýä áàÿð õ¿ðãýå.Çààâàë ÿëààðàé.Àìæèëò õ¿ñüå.
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.27.84)
    ER N ENE MAN IIN MANGRUUD OORSDIIN TOLGOIGOOR UM SHIIDNE GEJ BAIHGUIEE NEG L IH UTSAN HUUHELDEINUUD
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.27.84)
    namiinhandaa yamarch ner hundgui bolson ene nogoon nohoriig uter turgen ogtsruulah heregtei, ongorson neg jil yu hiiv avgaigdaa hoshuu devsej l yavsan
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.18.37)
    ханз хутагт Дамдинбазарын дараа Ионгол улсын Ерөнхий сайдын сэнтийд залрахад хэн ч гайхахгүй Б.Бат-Эрдэн гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд чамайг намын даргаас авч хаяж чадахгүй !!!
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Ардчилалтай бай
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (124.158.65.181)
    Бүү атаархаж яс хая МАН шинэчлэгдснийг мэдэр,Элбэгдорж шигээ бүхнийг хагаралдуулна гэж бүү горьд Элбэгдоржын чинь УТ дууссан за юу
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.213.52)
    Энхтүвшин дарга уул нь гарах байсан юм.Ард түмэн ч хүсэж байлаа.Улс төрийн өндөр мэдлэгтэй.ноён нуруутай.их цэгцтэй нягт хүн харагддаг.ер нь ерөнхийлөгчид улс төрийн асар их туршлагатай хүн л гарах ёстой.Бат эрдэнэ гишүүн нэх таалагдахгүй бна
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    Enkhtuvshin darga bol zov hun bn. Naminha humusdee itgsen hor nairulj suraagui geh zergees ni harv*****
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    aasaa bol ih zov hun bn. Busad ni bol yahav saihan hor hutgaj sursan humus. HUrelsukh bol nadad sanalaa ogohgui bol a.l.na gj heleh humus
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • иргэн (122.201.28.98)
    МАН олигтой ажил хийгээгүйн дохио болов уудаа?
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.66.4)
    jiriin gishuundee yalagdaj baidag ner muutai l darga baina daa tegeed uls tord nasaaraa yavj baina geh
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 2 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 36 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 20 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 43 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 32 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 34 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 1 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 30 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 33 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 14 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 12 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 25 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 34 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 56 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 23 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 23 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 23 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 28 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК