Ардчилсан намын даргын шуурхай хуралдаан болж, Гүйцэтгэх зөвлөлийн
хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдахуулахаар болсон байна

Ардчилсан намын даргын шуурхай хуралдаан болж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдахуулахаар болсон байна. Мөн тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд эхлэх юм. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эрхмийг тодруулах юм. Улмаар лхагва гаригт Их хурлыг хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлахаар төлөвлөөд байгаа билээ.
24tsag.mn