Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд эхлэх гэж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч эрхмийг тодруулах юм. Мөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг жинхлэх юм. Үүнээс гадна удаан яригдаж буй АН-ын дүрмийн өөрчлөлт ч энэ хурлын гол сэдэв байх аж.
Харин маргааш болох АН-ын Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлахаар төлөвлөөд байна.



















































