АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан Төрийн ордны Их танхимд болж байна. Уг хурлын эхний асуудал нь тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг жинхлэх эсэх юм. ҮЗХ-ны гишүүд яг одоо энэ асуудлаар санал хурааж байна. Хэрэв ҮЗХ-ны 200 гаруй гишүүдийн олонхи нь Ц.Оюундарийг дэмжвэл тэрбээр энэ албан тушаалыг үргэлжлүүлэн хаших юм. Санал хураалтын дараа АН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.



















































