Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗХ-ний хохирогчдын төлбөрийн асуудлыг хэлэлцлээ

2013-5-07
0
ЖИРГЭХ

Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр /2013.05.07/ хамтран хуралдаж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Хууль зүйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/47 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажилласан ажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2006 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт 26 хадгаламж зээлийн хоршоодод холбогдох 8301 хохирогчтой 72,4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хүлээн авсанаас 2013 оны байдлаар “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36,1 тэрбум төгрөгийг хүлээн авч, 26 хадгаламж зээлийн хоршооны 7784 хохирогчтой зохих гэрээг байгуулан 35.9 тэрбум төгрөгийг олгожээ. Хууль тогтоомжийн хэрэгжилт 99.5 хувьтай байгаа бөгөөд 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна хэмээн сайд мэдээллээ.

Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллагаас 29.2 тэрбум төгрөгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хүлээлгэж өгсөн бөгөөд 1.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрт илүү бичигдсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардаж бичигдсэн гэх үндэслэлээр хүлээлцээгүй аж.

хадгаламж зээолийн хоёр

Нийт 26 хадгаламж зээлийн хоршооноос “Нэмэгдэх Ундарга”, “Ти-Эс-Би” хадгаламж зээлийн хоршоо нь хохирлоо 100 хувь барагдуулж, “Гэр хорооллын барилгажилт”, “Цэн-Алт”, “Үйлс үржихүй”, “Европын хөгжил”, “Си Эм Си”, “Севен бойз” зэрэг хадгаламж зээлийн хоршоо нь төрд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг барагдуулж дууссан байна.

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам” нь Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдсөний улмаас хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдийн төлбөр барагдуулахад хүндрэл, бэрхшээл тулгарсан хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Улсын Их Хурлын 2012 оны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” 21, 22 дугаар тогтоолуудаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг төрөөс 100 хувь барагдуулах асуудлыг судалж, холбогдох хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Байнгын хороо болон Засгийн газарт тухайн үед даалгасан аж.

Дээр дурьдсан Ажлын хэсгээс 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Засгийн газрын 2007 оны 242 дугаар тогтоолоор баталсан “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж уг журмаар хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах ажилд үүсээд байсан гацааг арилган, худалдан борлуулах боломжтой болсон хэдий ч нийт хохирогчдын үлдэгдэл хохирлыг барагдуулах боломжгүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Хуулийн төслийн танилцуулгын дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.

хадгаламж зээлийн

УИХ-ын гишүүн З.Энхболд, Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хохирлын барагдуулахаар төсвөөс олгосон 36 тэрбум төгрөг эргэн төлөгдөх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтийг өмнөх Их Хурлын үед ХЗХ-ны асуудлыг шалгасан ажлын хэсэг гаргачихсан. ХЗХ-нд барьцаалсан үнэ хүрэхээр барьцтай хөрөнгүүд болох газрын гэрчилгээ, барилга, ашигт малтмалын лицензүүд асуудал шүүхэд очихоос өмнө алга болсон байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ хэмээн лавласан. ХЗХ-той холбоотой асуудлыг шалгах ажил гүнзгийрэх үеэр нэр бүхий албан тушаалтан сейфэндээ найман жил хадгалсан тэрбум гаруй төгрөгөө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гэсэн мэдээлэл бий. Тэр хүний нэрийг мэдмээр байна. ХЗХ-нд хэн их хэмжээний мөнгө хадгалуулаад, хэдийг аваад гарсныг шалган тогтоох ёстой гээд хэсэг хүн мөнгөө өсгөж хожоод, тэдний хожсон мөнгийг улс татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэж байгаа нь хэр зүйд нийцэж байгааг тодруулсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хариулснаар, энэ удаагийн ажлын хэсэг урьд өмнөхөөс онцлогтой юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хохирогчдыг ч мөн багтаасан байна. Ажлын хэсэг ХЗХ-ны хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзан, хураагдсан хөрөнгө хэрхэн алга болсон, ямар үнээр үнэлэгдсэн, хэрхэн зарагдсантай танилцжээ. ХЗХ-дын хоморголон дампууруулж, эд хөрөнгийг татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан ХЗХ-ны хадгаламж эзэмшигчид хохирч үлдсэн хэмээн сайд хэлж байлаа. Түүнчлэн эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлсэн, хураагдсан зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүтнээрээ ирээгүй. Түүнчлэн үнэ хүрэхээргүй зүйлийг өндрөөр бүртгэсэн зөрчил ч олон байгаа юм байна.

Хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ гүйцэтгээгүй гэж сайд хэллээ. Үнэ хүрэх зүйлсийг үнэгүйдүүлэн борлуулж, танил талаараа шамшигдуулсан явдал ч олон гарсан юм байна. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод асуудал иймд тулсан болохоор төр хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн шаардлагыг хохирогчид тавьж байгаа ажээ. Их хэмжээний мөнгө оруулан, өндөр хүү аваад гарч одсон гээд байгаа хүмүүсийн заримынх нь нэрс тодорч байгаа ч баримт нь бүрэн гарч ирэхгүй байгаа талаар сайд хэлж байлаа. Учир нь асуудал дэгдэх явцад баримтыг устгасан, засварласан учир нотлох баримт төдийлөн бүрдэхгүй байгаа гэж тэрбээр хэлээд ажлын хэсэг цаашид шалгасаар байх болно гэсэн юм.

ХЗХ-ны тэрбум гаруй төгрөгийг сейфэндээ найман жил хадгалаад асуудлыг гүнзгийрүүлэн шалгах үед гаргаж ирсэн албан тушаалтны нэр одоохондоо бидэнд ирээгүй. Прокурорын байгууллагад шалгагдаж байгаа хэмээн сайд хэлсэн. ХЗХ-той холбоотой асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол хийвэл хуулийг батлах гэж байгаа гишүүд, иргэдэд илүү их мэдээллийг өгөх болно хэмээн нэмж хэллээ.

Гишүүд хураагдсан хөрөнгийг зувчуулсан, хувьдаа ашигласан хүмүүст хэрхэн хариуцлага тооцож байгаа, ХЗХ-нд барьцаанд тавьсан байсан 14 лиценз алга болсон шалтгаан, их хэмжээний мөнгө оруулан, өндөр хүү аваад гарч одсон хүмүүсийн нэрс, үүний цаана улстөр, бизнесийн бүлэглэл байгаа эсэхийг тодруулан асууж байлаа.

ХЗХ-доос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт таван лиценз ирснээс лицензийн төлбөр төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар эрх нь цуцлагдсаныг эргүүлэн сэргээн авсан юм байна. Хураагдсан хөрөнгийг ашигласан, шамшигдуулсан найман хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлээд байгаа ажээ.

Сайд Х.Тэмүүжин, ХЗХ-дыг шалгаж эхэлсэн процесс 7-8 жилийн өмнө эхэлсэн. Хэрэг үүсэж эхлэнгүүт эрх мэдэлтэй хүмүүс баримтаа устгасан байна. Нотлох баримт, зээлийн түүх, эд хөрөнгөтэй холбоотой материалууд алга болсон. Шалгахад нэлээд цаг хугацаа орно. Олон ч нэр холбогдсон. Асуудал бүрийг мухарлах болно. Хохирогчид тийм хүн зээл авч байсан, тийм албан тушаалтны нэр хадгаламж эзэмшигчийн нэрсийн жагсаалтад байсан гэж хэлдэг. Гэхдээ энэ мэдээллийг бид баримтаар нотлох ёстой хэмээн хэлж байлаа. Гишүүдийн олонхи буруутанг тогтоон хариуцлага тооцох процесс цаашид удаан үргэлжлэх учир эхлээд хохирогчдын хохирлыг барагдуулах нь зүйтэй хэмээн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад ХЗХ-ны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг ч гишүүд дэмжин, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ч байгуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сүрэн (202.72.245.252)
    ХЗХ-доос зээл авсан их олон хүн байгаа тэднээс зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авахгүй яасан юм бэ?
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 58 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 33 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 16 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 39 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 4 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 28 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 30 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 57 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 27 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 30 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 10 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 9 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 21 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 30 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 53 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 19 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 19 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 19 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 24 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК