
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг олонхийн саналаар жинхэлээд байна. Тэгвэл яг одоо АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшичгийн асуудлыг хэлэлцэж байна. Хурал хаалттай явагдаж байгаа бөгөөд тус хурлын 200 гаруй гишүүд нэр дэвшигчдэд саналаа өгөх юм.
Энэ хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг маргааш болон АН-ын Их хурлаар батламжлахаар төлөвлөөд байна.