
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар дөнгөж сая Ц.Элбэгдоржийг АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр боллоо. Түүнийг ҮЗХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид
өргөдөл, холбогдох бичиг баримтаа өгөх ёстой байсан бөгөөд одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр хүн нэр дэвших өргөдлөө өгөөгүй юм байна. Ингээд МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл (17)