
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байгаа аж. Учир нь Монголын Засгийн газар "Оюутолгой" компанийн удирдлагуудтай удаа дараа уулзсан ч энэ тухай мэдээлэл нь хаалттай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр талын хэлэлцээрийн үйл явц, үр дүн олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой гэсэн шаардлага тавихаар болсон байна.
Хэвлэлийн бага хурал 11.00 цагт Төрийн ордонд, С.Ганбаатар гишүүний ажлын өрөөнд болох юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)