
АН-ын ҮЗХ-ны хурал өчигдөр болж одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх зургаа дугаар сард болох сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын V их хурал болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Ц.Элбэгдоржийг батламжлах юм. Энэ удаагийн хурал өмнөхөөсөө өвөрмөц болох бөгөөд хурал 21 аймагт он-лайнаар зэрэг эхэлэх аж.
АН-ын өнөөдрийн Их хурал "Буянт-Ухаа” дахь Спортын шинэ цогцолборт 15.00 цагт эхлэх бөгөөд 7000 гаруй гишүүд нь цуглана гэж мэдээллээ.
Т.Гэрэл