
“Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ИЗНН-д элсээд хэдхэн сар болсон ч намын батлахаа өчигдөр буцааж өгсөн. Тэрбээр ИЗНН-ын дэд даргаар ажиллаж байх хугацаандаа энэ нам ямар ч эв нэгдэл, нэгдсэн бодлогогүй гэдгийг мэдэрсэн гэж энэ үйлдлээ тайлбарлаж байна. Тэгвэл тэрбээр өчигдөр ИЗНН-аас гарах мэдэгдэл хийснийхээ дараахан твиттер хуудсаар дамжуулж улс төрийн хамтрагчаа хайж эхэлжээ. Иргэний хөдөлгөөний нэрээр гарч ирсэн эрхмүүд олонд танигдаад ирэхээрээ улс төрийн намууд руу ордог жишиг манайд тогтоод байгаа. Тэгвэл Х.Бат-Ялалт үүнийг дагаж улс төрд орох гэсэн ч олигтой хамтрагч олдохгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл (1)