Монгол Улсад Шүухийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хэмээх шинэ байгууллага бий болоод байгаа.

Монгол Улсад Шүухийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хэмээх шинэ байгууллага бий болоод байгаа. Шүүхийн хараат бус байдпыг хангах гол үүрэгтэй энэ байгууллагын гишүүд бүрдсэнийг бид өмнө нь мэдээлж байсан. Шүүх байгууллагын шинэтгэлд тодорхой хэмжээгээр хамаарах энэ Зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж, даргаа сонгосон байна. Тодруулбал, тус байгууллагыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор, профессор Н.Лүндэндоржоор удирдуулахаар гишүүд нь шийдвэрлэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Доктор Н.Лүндэндорж нь шүүхийн шинэтгэлийн талаар багагүй судалсан манай тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)