Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулт өгнө. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад одоогийн байдлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Шинэчлэлийн Засгийн газрын 11 сайд оролцоод байгаа юм.



















































