Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох болон дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна;
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд:
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

















































