
Өнөөдөр МАХН-ын удаан хүлээсэн Бага чуулган болно. Энэ чуулганаар МАХН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх тул олны анхаарлын төвд байна. Тус нам энэ удаагийн сонгуульд бие дааж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч зарим нэр дэвшигчдийн нэр яригдаж байгаа юм. Үүнд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэр багтаж байгаа юм.
Т.Гэрэл