
Маргааш ИЗНН-ын Үндэсний хороо хуралдахаар болжээ. Уг хурлаар ирэх зургаа дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам хэрхэн ажиллах, яаж оролцох талаар хэлэлцэх юм байна. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж энэ жил АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох нь зүйтгэй гэж үзжээ. Тиймээ маргааш болох Үндэсний хорооны хурлаар энэ асуудоыг эцэслэн шийдэх юм байна.
ИЗНН-ын дэд дарга Я.Бат-Ялалт саяхан ажлаа өгсөн нь энэ нь намын үйл ажиллагаанд саад болохгүй гэж удирдлагууд нь мэдэгдээд байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)