УИХ-ын чуулганаар Д.Сумъябазар, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх ёстрй гэж хоёр намын бүлэг үзээд байгаа. АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт өрсөлдсөн Д.Зоригтыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх ёстой гэж үзжээ. Харин МАН-ын бүлгийн хурал дуусаагүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын бүлэг мөн л байр суурин дээрээ зогсох бололтой. Тэгвэл УИХ-ын чуулган ахин гацаанд орж магадгүй болоод байна. МАН-ын гишүүд Д.Сумъябазарыг гишүүний тангараг өргүүлэхгүй байгааг хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Өнөөдөр хоёр шинэ гишүүн тангараг өргөж магадгүй гэж СЕХ-ныхон бэлтгэлтэй байгаа ч асуудал шийдэгдэх болоогүй байна.



















































