Яг одоо МАХН-ны гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах гэж байна. Гүйцэтгэх товчооны хурлаар тодорсон хүний нэрийг 15.00 цагт болох МАХН-ын Бага чуулганаар танилцуулах юм. Тус намын хувьд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Өнөөдрийн бага чуулганы хуралдаанд Д.Тэрбишдагва илтгэл тавина. Мөн тус хурлаар Л.Цогийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх магадлалтай байна хэмээн ажиглагчид үзэж байна.Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)