Өнөөдрийн УИХ-ын чуулган 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж эхний асуудлыг хэлэлцээд өндөрлөлөө. Хурлаар Европын сэргээн босголтын хөгжлийн банкыг үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв. Хуулийн тогтоолын төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа. Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэхэд олонхи нь соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.
Энэ асуудлыг хэлэлцэж, санал хурааснаар өнөөдрийн чуулган өндөрлөлөө.
Т.Гэрэл



















































