Өнөөдөр ИЗНН-ын Үндэсний хороо хуралдана. Уг хурлаар ирэх зургаа дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам хэрхэн ажиллах, яаж оролцох талаар хэлэлцэх юм байна. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж энэ жил АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцох нь зүйтгэй гэж үзжээ. Тиймээс өнөөдөр болох Үндэсний хорооны хурлаар энэ асуудоыг эцэслэн шийдэх юм байна. Тус хурал 15,00 цагт Хууль зүйн Үндэсний төвд болно.ИЗНН-ын дэд дарга Я.Бат-Ялалт саяхан ажлаа өгсөн нь энэ нь намын үйл ажиллагаанд саад болохгүй гэж удирдлагууд нь мэдэгдээд байна.
Т.Гэрэл



















































