Өчигдөр МАХН-ын Бага хурал болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Тус нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох уу эсвэл аль нэг намтай хамтрах уу гэдгийг энэ хурлаар шийдэх байсан юм. Бага чуулган өнөөдөр 15.00 цагт болохоор товлогджээ.МАХН-аас Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар нэр дэвших магадлалтай байгаа. Харин Сангийн сайд Ч.Улаан энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тухай мэдээлэл байна. Тэрбээр энэ өдрүүдэд томилолтоор гадаадад ажиллаж байгаа юм.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (1)