Хөдөө орон нутгийн иргэд Төрийн ордонд орж үзэх хүсэлтэй байдаг. Уг хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн бүр сонгогчидоо ордонд урьж чуулганы үйл ажиллагаатай танилцуулдаг байсан. Гэтэл саяханаас ордонд олноороо нэвтэрч орох журмыг өөрчилжээ. Энэ журам хэрэгжиж эхэлснээс болоод УИХ-ын гишүүд ихэд бухимдаж эхллээ. Хамгийн эхний хүн нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болов. Тэрээр сонгогчидоо ордонд оруулах гэтэл 14 хоногийн өмнө зөвшөөрөл хүссэн байх ёстой гээд Булганчуудыг нэвтрүүлээгүй байна. Хэрэв уг шийдвэрийн дагуу хөдөөнийхөн ордонг үзэхийн тулд 14 хоногийн өмнө Улаанбаатарт ирэх шаардлагатай болж байгаа аж. Төрийн шийдвэр ингэж л данхайж байна. Сүүлийн бүтэн жилийн турш нээлттэй болсоноо зарласан Төрийн ордон харин ч хаалттай болжээ.




















































Сэтгэгдэл (6)