УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Хэлэлцэх асуудлыг батлах үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Тэрбээр "Хоёр шинэ гишүүний тангараг өргүүлэх асуудлыг эхлээд шийдсэн нь зөв. Үүний дараа дэд даргын асуудлыг хэлэлцье гэсэн саналтай байна. Хэрэв хүлээж авахгүй гэвэл манай бүлэг гурав хоногийн завсарлага авъя" гэв. Гэсэн ч энэ хүсэлтийг нь УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авсангүй. Ингээд АН-ын бүлгийн гишүүн Р.Гончигдоржийг сонгох асуудлаар танхимд байгаа 60 гишүүн санал хураахад олонхи нь дэмжлээ. Гишүүдийн 51,7 хувийн саналаар Р.Гончигдорж гишүүн УИХ-ын дэд дарга боллоо.
Одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийж байна.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (1)