УИХ-ын чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуудлаар илтгэл тавьж, гишүүдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг товчлон хүргэе. - 2012 онд ДНБ-ий бодит өсөлт 12.3 хувьтай гарчээ. Нэг хүнд ногдох ДНБ 3660 ам.долларт хүрчээ.
- Он дамжиж 42 томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.
- Цахим үнэмлэх олгох ажлын хүрээнд сая орчим үнэмлэх хэвлэж тараажээ.
- 2012 онд 61 суманд цагдаагийн кобон барьсан байна.
- 144 мянган оюуны сургалтын төлбөрт 71 тэрбум төгрөг зарцуулжээ.
- 76 мянга гаруй хүүхдэд 52 гаруй тэрбум төгрөг өгчээ.
- Нийт малын толгойг малчинд өрхөд хуваахад нэг өрхөд 240 гаруй толгой мал ногдож байна.
- .Өнгөрсөн жил улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмс хүнсний ногоог 51 хувиар хангаж чаджээ.
- Өнгөрсөн онд Завхан аймгийн 17 сум эрчим хүчинд холбогдсон байна.
Т.Гэрэл



















































