Өнөөдөр УИХ-ын дэд даргаар АН-ын бүлгийн гишүүн Р.Гончигдорж сонгогдсон билээ. МАН-ын бүлгийн зүгээс Д.Сумъяабазар, Д.Зоригт нарын тангараг өргөх асуудлыг шийдэж байж хэлэлцье гээд дэмжээгүй. Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд энэ саналыг нь хүлээж авалгүй санал хураасан юм.Сонирхолтой нь УИХ-ын гишүүдийн зарим нь давхар кноп дараагүй бол Р.Гончигдорж дэд даргаар сонгогдож чадахгүй унах байжээ. Чуулганы танхимд 60 гишүүн ирсэн гэж мэдээлсэн ч санал хураах үеэр зарим нь танхимаас гарсан байсан юм. Тиймээс Б.Гарамгайбаатар, Х.Болорчулуун, С.Оюун, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарын кнопыг бусад нь дарж байж Р.Гончигдорж 51,7 хувийн санал авчээ.
Гишүүд бусдын өмнөөс санал өгч, кноп дарах явдал өмнө нь байсан, одоо ч байсаар байна. Хэрэв дээрх гишүүдийн өмнөөс намын нөхөд нь кноп дараагүй бол Р.Гончигдорж "мултрах" байжээ.
Т.Гэрэл




















































Сэтгэгдэл (16)