МҮАН-ын Бүгд их хурал яг одоо Чингис зочид буудалд болж байна. Энэ хурлаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам хэрхэн оролцох талаар хэлэлцэж байгаа юм. МҮАН-аас намын дарга М.Энхсайханыг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр болоод байгаа. Тэгвэл хурлын гол сэдэв нь бусад намтай хамтарч оролцох уу эсвэл нэр дэвшигчээ дангаараа өрсөлдүүлэх үү гэсэн асуудал юм. Хурлын зарим төлөөлөгчид МҮАН нь дангаараа өрсөлдөх хэрэгтэй гэсэн санал гаргажээ.

МҮАН-ын Бүгд их хурал нь 68 гишүүнтэй юм байна.

МҮАН-ын Бүгд их хурал нь 68 гишүүнтэй юм байна.



















































