МАХН-ын Бага чуулган өчигдөр болох байсан ч өнөөдөр хуралдахаар хойшилсон. Тэгвэл энэ хурал дахин хойшиллоо. Хурлаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэж, эцсийн шийд гаргах байсан юм. Шинэчлэлийн Засгийн газарт эвсэж орсон ИЗНН, МҮАН-ын хувьд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжих болсноо зарлаад байна. Тиймээс МАХН-ын удирдлагууд энэ асуудлаар дахин хуралдах хэрэгтэй болсон бололтой. Өмнөх Бага чуулганаар МАХН-ын гишүүд Л.Цог, Н.Удвал, Д.Тэрбишдагва нарын хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байсан. Гэсэн ч сүүлийн мэдээгээр МАХН-ынхан сонгуульд бие дааж оролцохгүй МАН, АН-ын нэр дэвшигчдийн аль нэгийг дэмжих магадлалтай байна. Тэгвэл бүр эсэргээр МАН-тай хамтрах хувилбар ч яригдаж байна. МҮАН-ынхан АН-ыг дэмжинэ гэсэн нь МАХН-ын гишүүдийг дахин бодоход хүргэжээ.
Б.Баяр




















































Сэтгэгдэл (1)