СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын
ажиллагааны байгууллагын олон улсын сонгуулийн ажиглагчдийг өнөөдөр
хүлээн авч уулзлаа.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын сонгуулийн ажиглагчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тус байгууллагын урт хугацааны ажиглагчдын эхний ээлжийн 20 ажиглагч Монголд ирээд байгаа ажээ. Тэд ирэх долоо хоногоос орон нутагт ажиллахаар төлөвлөсөн бөгөөд ер нь сонгуулийн үеэр 300 орчим богино хугацааны ажиглагч сонгуулийг ажиглах юм байна. Тус байгууллагын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа юуны өмнө, хуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах сурталчилгааны тэгш байдал, сонгогчдыг бүртгэх, санал тоолох технологи болон гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй байдалд анхаарал хандуулах гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/