УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны сүүлд Д.Зоригт, Д.Сумъяабазар нарыг тангараг өргөсөн билээ.

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны сүүлд Д.Зоригт, Д.Сумъяабазар нарыг тангараг өргөсөн билээ. Харин тангараг өргөх ёслол дуусмагц УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Түүнээс сэтгүүлчдэд хэд хэдэн зүйлийг асууж, хариулт авсан юм. Үүнд Увс аймгийн маргааныг хэзээ шийдвэрлэх вэ гэх асуулт тавигдсан. Харин З.Энхболд хэлэхдээ, "Энэ хэрэгт эрүү үүсээд явж байгаа. Тухайн маргаан нь мөнгө арав нугалж өгдөг заалтыг зөрчсөн тохиолдол юм. Хуулиар мөнгө тараасан бол мөнгийг нь арав нугалж өгнө гэж заасан байдаг. Үүний дагуу Увсын 13 иргэн сонгуулийн явцад тойргийн хороондоо өгснийг шалгаж, үнэн гэдгийг нь илрүүлсэн. Увсын хоёрын хувьд 1100 өрхөд 100 мянган төгрөг тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг нь дуусахаар СЕХ шийдвэрээ гаргах байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд мөнгө тараавал 20 нугалж өгөхөөр заасан. Тэгэхээр хуулиа дээдлэх хэрэгтэй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)