Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 11-ны бямба гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 11-ны бямба гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Харин Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Цэрэндоржийн Жамбалдоржийг томиллоо.
24tsag.mn