МАХН Бага чуулганаа өнгөрөгч пүрэв гаригт хуралдуулахаар
товлосон ч хойшлуулсаар байгаад өнөөдөр хийхээр болсон билээ.

МАХН Бага чуулганаа өнгөрөгч пүрэв гаригт хуралдуулахаар
товлосон ч хойшлуулсаар байгаад өнөөдөр хийхээр болсон билээ. Тэгвэл дөнгөж сая эхэлсэн Бага хурал их л ширүүхэн эхэлжээ. Учир нь Бага чуулганы өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хаалттай хуралдсан. Намын гишүүдийн хувьд харилцан адилгүй байр суурьтай байгаа юм.
Зарим гишүүдийн хувьд МАХН нь Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох
ёстой, ямар нэг намыг дэмжиж оролцох нь утгагүй гэж байгаа бол зарим нь аль нэг намыг дэмжиж оролцох нь зүйтэй гэж
үзэж байгаа талаар эх сурвалж хэллээ. Гишүүдийн байр суурь харилцан адилгүй байгаа тул хурлын уур
амьсгал ширүүхэн байна. Ямартаа ч тэд тодорхой шийдэлт хүрэхээсээ өмнө хурлын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй нууцалж байгаа юм. Мөн МАХН-ын Бага чуулган 205 гишүүнтэйгээр хуралдааны ирц 100 хувьтайгаар эхэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)