
ОХУ-ын “Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.Якунин өглөө Монголд ирлээ. Түүний Монгол дах айчлал зургаан цаг үргэлжлэх юм. Тэгвэл тэрээр яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байна гэсэн мэдээлэл байна. Үүний дараа Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзах аж. Тэрээр Монголын талтай хамтарсан төмөр замын өмчлөлийн тогтолцоо, УБТЗ-ын бүтцийн өөрчлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцах тухай таамгыг албаныхан дэвшүүлж байгаа. Төмөр замын царигийн асуудлаар санал зөрүүтэй байгаа энэ үед В.Якунины айлчлал анхаарлын төвд буй нь мэдээж.
Сэтгэгдэл (2)