
Өнөөдөр АН-ын бүлэг Төрийн ордны “А” танхимд 10.00 цагт хуралдах бол МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно. Мөн цагт “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох юм.
Өнгөрсөн баасан гарагт Д.Сумъяабазар, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр АН, МАН-ын бүлгүүд бүл нэмсэн юм.