Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга манлайлагчдын чуулганд үг хэлэв

2013-5-13
0
ЖИРГЭХ
Монголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулж буй “Үндэсний уламжлалаа дээдлье” сэдэвт Манлайлагчдын чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв.
    энхболдМонголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулж буй “Үндэсний уламжлалаа дээдлье” сэдэвт Манлайлагчдын чуулган дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв.

 
  УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байгаа “Үндэсний уламжлалаа дээдлэе” Манлайлагчдын чуулганы нээлтэнд оролцож үг хэллээ. Монголын баг сумдын үндэсний холбооноос зохион байгуулж байгаа тус чуулганы оролцогчид 21 аймгийн 330 сум, 1575 баг, 9 дүүргийн 152 хороог төлөөлөн ирсэн байна. УИХ-ын дарга төлөөлөгчдөд хандан:

 Эрхэм нөхөд өө

Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, энэхүү манлайлагчдын чуулганыг зохион байгуулагч Монголын баг, сумдын үндэсний холбооны хамт олонд талархал илэрхийлье.
DSC_5939 (Custom)

Монгол Улс Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд багийн өөрөө удирдах ёс хэлбэр төдийхөн багийн Засаг дарга хэмээх нэг гүйцэтгэх албан тушаалтны эрх мэдэл давамгайлах хандлагатай явж ирлээ.

Харин 2011 оны сүүлчээр УИХ-аас баталсан “Төсвийн тухай” шинэ хуулинд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөв, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна”. “Иргэдээс гарсан саналыг иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг эрэмбэлэн сонгоно”. “Баг, хорооны иргэдийн саналыг аваагүй, сум, дүүргийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн заалтууд батлагдсан юм.

Төсвийн шинэ хуулинд багийн иргэдийн оролцооны талаар дээрхи бие даасан зүйл заалт орсоноор баг, хороонд нутгийн өөрөө удирдах ёс бодиттой хэрэгжих үндэс суурь бүрдлээ.

Баг, сумын хөгжлийн асуудалд иргэдийн оролцоог хангах гэдэг нь мэдээлэл олж авахаас эхлээд шийдвэрээ хамтран хэлэлцэж, батлан гаргах, гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийн явц, тайланг хянаж дүгнэхийг хэлдэг.

Энэ нь биднээс сэтгэлгээгээ шинэчлэх, шийдвэр гаргах тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байна. Гэвч Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй хөгжлийн ийм шинэ хандлагад баг, сумын удирдах албан тушаалтнууд, баг, хорооны иргэд, эрэлт, нийлүүлэлтийн тал хоёулаа бэлэн биш байна.

Өөрөөр хэлбэл тэднийг шинэ хандлага, соёлд суралцахад нь туслах, дэмжих манлайлагчдын хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ тохиолдолд Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Манлайлагчдын чуулган-2013” арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил гэж УИХ-ын даргын хувьд үзэж байна.

Үндсэн хуулийн гол үзэл санаа нь орон нутгийн тулгамдсан аливаа асуудлыг нутгийн иргэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа шийдвэрлэж, нийтийн үйлчилгээний үлэмж хэсгийг хүн амд хүргэхэд оршдог.

Үүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд УИХ орон нутгийн Иргэдийн хурлын эрх мэдлийг улам өргөжүүлэх, Улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна.

Монгол хүн хот, хөдөөд байгаагаас үл хамааран тэдэнд ижил орон зайд, ижил орчин нөхцөлд ажиллаж амьдрах ёстой. Үүний тулд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа орон нутгийн иргэдийн оюун санаанд бодитой хөрөнгө оруулалт хийж, тэднийг орчин үеийн хөгжлийн үйл явцад бүтээлчээр оролцох чадавхийг бүрдүүлэхэд анхаарвал зохино. Үүнд төр, иргэдийн оролцоо аль аль нь чухал байна.

Хүн амын янз бүрийн давхраг, ашиг сонирхлыг илэрхийлсэн Төрийн бус байгууллагууд сум, дүүрэг, хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг түшиглэн хамтарч ажиллавал төр, засгийн эрх мэдлийг иргэдийн үүсгэл санаачлагатай хослуулах чухал арга хэрэгсэл болно.

Хэдийгээр төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж төрийн бодлогыг хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлнэ гэж тунхаглаад байгаа ч өнөөдрийг хүртэл Засгийн газраас олон нийтийн байгууллагад эрхээ шилжүүлэн хийлгэж байгаа ажил бараг байхгүй байна. Иймээс цаашид Төрийн бус байгууллагуудын санаачлага, нөөц, хүчийг ашиглах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах болно.

Нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн гурван талт түншлэлийг хөгжүүлэх нь XXI зууны нийгмийн удирдлага болсон орон нутгийн сайн засаглалын үндэс суурь юм. Гагцхүү энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд шинэ арга барил шинэ сэтгэлгээ дутаад байна.

Нийгмийн шинэчлэл хийх хүн эхлээд өөрөө өөрийгөө шинэчлэх хэрэгтэй. Шинэ зарчим, шинэ мэдлэг, шинэ арга барил эзэмшиж, ардчилалд суралцахад Та бүхэн боловсрол мэдлэг чухал. Эцсийн эцэст төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахын гол утга учир нь иргэд нутаг усандаа эзэн болох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах явдал юм.

Суурин болон хөдөөгийн нүүдлийн багийн хөгжилд газар нутаг, эдийн засгийн хүчин зүйлээс хамаарах ялгаа байдаг ч төрөөс үзүүлж байгаа бүхий л үйлчилгээг адил тэгш хүртдэг байх ёстой. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдад төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж үйлчлэх шаардлагатай байгаа юм.

Энэ зорилгоор Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Багийн шинэ төв” төслийг санаачлан боловсруулсаныг бид дэмжиж байна. Харин төслийг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Өнөөдрийн чуулганаар олон чухал асуудал хэлэлцэх гэж байна. Та бүхэн энэ боломжийг ашиглан баг суманд тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж санал бодлоо уралдуулах хэрэгтэй. Энэ нь хууль тогтоогч байгуулагаас баг, сум, хороотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ингээд чуулганы ажиллагаанд амжилт хүсч Та бүхний ажил үйлс тань өөдрөг байж, өөрсдөө манлайлагч байхыг уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 41 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 16 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    15 цаг 59 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 22 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 47 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 11 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 13 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 40 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 10 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 12 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 53 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 7 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК