
Өвөрхангай аймгийн УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшсэн МАН-ын гишүүн С.Чинзориг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрсөн баасан гарагт АН-ын гишүүн Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь хууль бус гэж тэрбээр үзэж байгаа юм. С.Чинзориг нь 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт хамгийн олон санал авсан Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Харин МАН-ын зүгээс хууль зөрчөөгүй гэж дахин дахин мэдэгдсээр байгаа юм.
Хэвлэлийн бага хурал 12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно.