БНСВАУ-ын нийслэл Ханой хотноо болж өнгөрсөн Азийн улс төрийн намуудын олон улсын 19-р бага хурал болж өнгөрсөн байна. Энэхүү хуралд Азийн 26 орны улс төрийн намуудын 37 төлөөлөгч оролцсоноос Монгол Ардын Намаас намын Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Х.Чинбат болон Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга Д.Баярсайхан нар байв. Хурлын үеэр азийн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзалт хийн уулзалтын үр дүнд өндөр дээд хэмжээний айлчлалуудыг Монгол улсад зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хуралд оролцсон манай төлөөлөгчдийн гол амжилт нь Монгол Ардын Намд ICAPP (Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурал)-ын Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон үйл явдал байлаа.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал нь өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хооронд хамтын ажиллагааны солилцоог хөгжүүлэх, Азийн орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, улс төрийн намуудын сувгаар бүс нутгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой юм байна.




















































