
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум, дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 12-ноос өмнө байгуулаад байна. Улс төрийн намуудын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил дууслаа. Эмнэлгийн төрөл бүрийн мэргэжлийн туршлагатай эмч мэргэжилтнээс бүрдсэн эмнэлгийн комисс байгуулагдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг үзлэгт хамруулаад байна.
Үзлэгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нь тус тус мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлтийг тус комисс гаргажээ. Энэ дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл (6)