
2. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсний дараа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ.
3. Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дараах мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Салбар комисст өгнө:
- эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
- төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
- үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
- Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан хугацаа;
- хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
- одоо оршин сууж байгаа газрын хаяг.
4. БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2013.05.05-наас 2013.05.29-ныг дуустал
5. БҮРТГҮҮЛЭХ ГАЗАР: Таны оршин суугаа улсад байгаа Монгол улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар

