Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардаар үйлчлүүлээд
хохирлоо гэсэн гомдол маш их ирдэг бөгөөд уг гомдлуудыг шийдвэрлэх явцад
барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл
ажиллагааг хянаж зохицуулж байдаг хууль байдаггүй нь иргэдийг хохироох
үндсэн нөхцөл байдал болдог нь тогтоогдсон байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардаар үйлчлүүлээд хохирлоо гэсэн гомдол маш их ирдэг бөгөөд уг гомдлуудыг шийдвэрлэх явцад барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хянаж зохицуулж байдаг хууль байдаггүй нь иргэдийг хохироох үндсэн нөхцөл байдал болдог нь тогтоогдсон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийн эхийг бэлэн болгож УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн барихаар болоод байгаа аж. Уг хуулийн төсөлд өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгч байгаа аж. Энэ нь иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлэх, хохирсон тохиолдолд хохирлыг нь хэрхэн барагдуулах хууль эрх зүйн тогтолцоотой болгож өгч байгаагаараа ихээхэн хэрэгтэй хууль болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/