УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдсан ч салбарын сайд нар нь ирээгүйгээс хойшиллоо. Ихэнхи сайд нар МИАТ компаний шинэ "Боинг" онгоцыг үзэхээр Буянт-Ухаа нисэх буудал руу явсан байна. Хурлаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эсэхийг хэлэлцэх байсан юм. Ийм чухал асуудал хэлэлцэх гэж байхад онгоц үзэхээр хуйларсан сайд, дарга нарт бусад гишүүд нь дургүйцжээ. "Ийм чухал асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын сайд, ядаж газрын дарга нарыг оролцуулж байж хуралдааныг явуулах ёстой. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй" гэсэн А.Тлейхан гишүүний гаргасан байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд ажлаа хийхгүй бол ядаж хариуцсан дарга нарыг нь явуулах хэрэгтэй гэх шүүмжлэл өрнөөд байна.




















































Сэтгэгдэл (8)