
УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Батсайхан, Ё.Мөнхбаатар, зөвлөх О.Баяраа, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Д.Одсүрэн, Хяналт үнэлгээний хэлтсийн референт Ж.Оюунцэцэг, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн ахлах референт С.Тэрбиш нарт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цолыг мөнгөн шагналын хамт гардуулсан юм. Тэрбээр, ажилдаа хариуцлагатай, идэвх зүтгэлтэйгээр хандаж төрийн ажилд бусдыгаа манлайлан ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудын цаашдын ажилд улам их амжилтыг хүссэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (5)