
Элчин сайд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар Ж.Ховардад мэдээлж, Монголын түүх, соёлын тухай түүний сонирхсон асуултуудад хариуллаа.
Ж.Ховард Австралийн Ерөнхий сайдын албыг 1998-2007 онд хашиж байхдаа Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунерыг Монголд айлчлуулж, хоёр тал өргөтгөсөн түншлэлийн хэмжээнд харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцож байсан юм.
Элчин сайд Ж.Ховардад нийтлэлч Баабарын туурвисан “Монголын түүх” номын англи хэл дээрх хувилбарыг дурсгав.