
Хэлэлцүүлгийн үеэр Ё.Отгонбаяр гишүүн “Монгол мал хөтөлбөрийг тоног төхөөрмжтэй хамт хэрэгжүүлсэн бол үр дүн сайн байх байлаа. Малын үржил шим сайжруулах төслийг зарим газар хэрэгжүүлж байсан. Сэлэнгэ аймгийн үхрийн үйлдрийг сайжруулах төсөл энэ хөтөлбөрөөс нэг ч төгрөг авч чадахгүй байна. Хүнсний ногоо, жимс жимсгэнд анхаарах хэрэгтэй. Зарим тариаланчид буудай тарихаас татгалзах болжээ. Үүнд анхаарах хэрэгтэй” гэв.
Мөн УИХ-ын гишүүн А.Бакей “2011 онд баруун гурван аймагт вакцин хийснээс маш олон мал хээл хаясан. Мөнгөний хэмжээндээ биш, зөв зарцуулах хэрэгтэй байна. Хөтөлбөрийг улс төржүүлэхгүй малчны хотонд очих хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ. Харин Г.Баярсайхан гишүүн “Хөдөө аж ахуйн бондын асуудал явахгүй байна. Эрчимжсэн мал аж ахуйг тоног төхөөрөмжөөр дэмжээд явах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.
Ийнхүү өнөөдрийн чуулган өндөрлөсөн бол үдээс хойш 14.00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1.5 тэрбум долларын ЗГ-ын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлнэ
Т.Гэрэл