Яг одоо Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.Ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа билээ.



















































